Монголын нууц товчоо биш Алтан дэвтэр
СИЭ ТББ Алтан дэвтэр номоо бүтнээр нь энэ жил хүргэхээр зорьж байна.
21594 5662

Мин төрийн Хунньу (1368-1398) тооллын үеэр Мин төрийг байгуулагч Чжу Юаньчжан зарлиг буулган, Судар бичгийн хүрээлэнд монгол хэл заажаху 火原洁 Хуо Юань Жи, 马懿赤黑 Ма Уи Жи Хэй гэх хоёр хүнээр Юань төрийн ордоноос хураан авсан чухал номыг ханз үсгээр галиглуужээ. Монгол үсгийн баруун хэсэгт хань хэлээр орчуулга оруулжээ. Хэсэг агуулга бүрийн ард ханз үсгээр базалт орчуулгыг оруулжээ. Монгол бичгээр байсан эх нь эндээс үгүй болжээ. Ханзаар галиглан орчуулан хэвлэн гарсан Мин улсын бар нь үлджээ. Мингийн эх бар нь Юанлайгийн номын цуглуулгад оржээ. Өдгөө ийм мэдээлэл манууст байна.

Энэхүү нийтэлээр Юань төрийн ордноос хураасан уг номд “Юань төрийн далд түүх” (元朝秘史) гэх нэрийг Дунд орныхон хожим оноосон тухай, “Сокровенное сказание монголов”- “Монголчуудын нууц өгүүлэл” нэрийг уг номонд Поппе оноосон тухай, 1941 онд уг номыг орос хэлээр сэрээж, уг номдоо “Сокровенное сказание. Юань чао биши”-“Нууц өгүүлэл. Юань төрийн нууц түүх” гэх нэрийг С.А.Козин өгсөн тухай, 1947 онд С.А.Козины бүтээлийг “Монголын нууц товчоо” нэрээр, Ц.Дамдинсүрэн эзэнтэйгээр БНМАУ-д хэвлэгдсэн тухай өгүүлэхээс гадна уг Ордны номын жинхэнэ нэр нь Алтан дэвтэр болох тухай нотлох баримт та бүхэндээ хүргэнэ.

Мин төрийн Хунньу-ийн үеэс 1936 он хүртэл Хуо Юань Жи-ийн бичин үлдээсэн ханз галигыг латин, кирил үсгээр бүтэн буулгаж чадсангүй.

Уг ханзны дуудлагыг латин үсэг рүү буулгахад франц академич П.Пеллио, герман профессор Е.Хэниш, зөвлөлт судлаач П.Кафаров, Ли-Вэн-тяны 1903 оны тайлбар, Дэхой’я 1908 оны нийтлэл, Чен Юань-ий 1934 оны 元朝秘史-Юань чао би ши-ийг галиглахад хэргэлсэн ханз үсгийн сонголт, Япон судлаач Нака- ийн 1907 оны ажил, Лувсан Данзангын “Алтан товч” гэх олон судлаач бүтэлээрээ хувь нэмрээ оруулжээ. 1936 он гэхэд Зөвлөлт улсын монгол судлаач С.А.Козинд уг бүтээлтэй ажиллах галиг нь бэлэн болжээ.

1941 онд С.А.Козин “Сокровенное сказание. Юань чао биши”-“Нууц өгүүлэл. Юань төрийн нууц түүх” номоо гарган Юань төрийн ордноос хураасан номыг дэлхийн нийтэд таниулав.

Ордны ном нь Алтан дэвтэр мөн үү?

Ингээд Юань төрийн ордноос Юань төрийг мөхөөсөн хүчний хураасан ном нь Алтан дэвтэр болох, эс болох тухай өгүүлье.

Монгол төрийн хаадын ордонд надигнан хадгалагдах номын нэр нь “Алтан дэвтэр” гэж Рашид ал дин Судрын чуулган номондоо өгүүлэхээс гадна Алтан дэвтэр номд орших дөрвөн агууламжийг дурдан өөрийн бичиж буй номонд гарах зарим зүйлийг уг агууламжаар баталжээ. Рашид Бээжинд очоогүй нэгэн, мөн уг номыг уншаагүй нэгэн боловч Перс дэх Ил хаант төрийнх нь уг номыг мэдэхийн дээдээр мэдэж байжээ. Ингээд Юань төрийн ордноос хураасан, нэр тодорхойгүй уг ном Алтан дэвтэр болох эсэхийг Алтан дэвтэрт орших, Рашидын дурьдсан дөрвөн агууламжаар шалгая.

Агууламж нэг:

Хаадын хөмрөгт хадгалагдах Алтан дэвтэрт тайчут овогтон нь Кайту хааны хүү Чаракэ Лингкү-ээс гаралтай гэж тодорхой бичигдсэнийг аугаа ноёд ухан тодруулжээ. Начинаас тайчууд овогтон үүссэн тухай уг номонд ас (эс) дурджээ гэж Рашид өгүүлжээ.

Үүнийг шалгая.

Ордны номын 47-р хэсэгт “Чарагай Лингуийн коун Сэнгкүн билгэ, Амбагай тан тайчуд овогтон болба” гэжээ. Уг эх сурвалжид Начин баатарыг тайчууд овогтонтой холбосонгүй.

Дүгнэлт:

Алтан дэвтэрт орших уг агууламж Ордны номонд орших агууламжтай таарч байна.

Агууламж хоёр:

Алтан дэвтэрт тайчууд овогтон нь Чаракэ Лингкү-ий ургаас үүсэлтэй, Чаракэ Лингкү нь Кайту-ийн хүү, Кайту нь Дутум Мэнэнгийн ач гээн оржээ гэж Рашид өгүүлжээ. Кайту-г Жалайр овогтноос суллахад Начин тусалжээ гэж уг эх сурвалжид бичжээ гээн Рашид өгүүлжээ.

Үүнийг шалгая.

Ордны номын 45-р хэсэгт “Кабчи баатарын коун Мэнэн Тутун бүлээ. Мэнэн Тутунну коун Кач хөлөг...бүлээ” гээн бичжээ.

Ордны номын 46-р хэсэгт “Кач хөлөкүн коун Кайту, Номолун экэстэсэ төрөрксөн бүлээ” гээн бичжээ.

Ордны номын 47-р хэсэгт “Кайту-ын коут Байшингор тогшин, Чаракай Лингкү, Чавчин Өртэкэй гурбан бүлээ” гээн бичжээ.

Дүгнэлт:

Дутум Мэнэнгийн коун Кач хөлөг, Кач хөлөгийн коун Кайту, Кайтуийн коун нь Чарагай лингкү гээн уг номонд орсон нь Рашид Кайту-ын ач нь Чаракэ лингкү гэсэнтэй таарч байна. Начин баатар нь Кайтугийн өвөг Кач хөлөгийн төрсөн дүү болно. Харин уг сурвалжид Кайту-г Жалайр овгоос Начин баатар суллахад тусалсан тухай эс оржээ. Уг номонд Өгөдэй хаан хожим засвар оруулсны учир уг хэсэг үгүй болох магадал өндөр. СИЭ ТББ хожим аль хэсэгт ямар өөрчлөлт орсон тухай өгүүлнэ.

Агууламж гурав:

Чингис хаан балчир насандаа эцгээсээ өнчрөх үед түүний зарим иргэн, цэргүүд түүнийг орхин тайчуудыг дагасан тухай Алтан дэвтэрт бичигдсэн гэж Рашид өгүүлжээ.

Үүнийг шалгая.

Ордны номын 73, 74-р хэсэгт зарим иргэд тайчуудын хойноос нүүсэн тухай өгүүлжээ.

Ордны номын 81-р хэсэгт Бэхтэрийг Тэмүүжин алсны улмаас тайчууд үлдсэн зарим иргэдийг нь хураасан үйлийг “улус иргэн түрийн засаглажу” гэж бичжээ.

Дүгнэлт:

Юань төрийн ордноос Мин төрийг үүсгэн байгуулагч нарын хураасан нэр нь тодроогүй уг номд өгүүлж бүй зүйл Рашидын Алтан дэвтэрт байгаа гэх зүйлтэй таарч байна.

Агууламж дөрөв:

Төв, баруун, зүүн жигүүр нь түүний дөрөв дэх хүү Экэ ноён хэмээх Тулуй хаанд өвлөгджээ. Түүний бусад хүүд, ахан дүүс, эхэд хувиарлагдсан өв нь тэдний мэдэлд үлджээ. Бидний судалгаагаар, мөн “Алтан дафтар”-т орсон баримтаас үлүг цаг хугацаа өнгөрсний улмаас, газар байршлын холын улмаас олон зүйлс мэдэгдэхгүй байгаа ч түүнд 120 000 хүн өгчээ гэж Рашид бичжээ.

Ордны номын 242-р хэсэгт: “Толуйа табун (таван) мянгат иркэ өгпе” гээн оржээ.

Дүгнэлт:

Агууламж дөрөвийн зөрүү нь хоёр номын зөрүү биш Тулуйн хойч Газан хааны улс төрийн бодлогод оршино. Өтүгэнээс Чингис хааны хойч, хамгийн том Тулуй хааны үрс перс, арабын ертөнцөд ирж төр барьж буйг перс, арабын ертөнцөд батлах, хаадын алдар нэрийг өргөх зорилгоор Судрын чуулган номыг Газан хаан Рашидад даалгав. 5000 иргэн гэдэг нь хүн ам ихтэй перс, арабын ертөнцөд сонсогдохгүй тоо учир 120 000 гээн Рашидаар засуулжээ. Мөн Тулуй-д Их монгол улсын төв, баруун, зүүн жигүүрийг өвлүүлжээ гэдэг нь ном хоорондын зөрүү биш Чингис хааны жирийн хөвүүний үрс биш, хамгийн хайртай хөвүүний үрс гэдгээ Газан хаан Рашидаар бичүүлжээ. Ил хаант улс, Юань улсын харилцаа алсарч байсан үед XIV зууны эхэн үе орно. Энэ үед Судрын чуулган ном хэвлэгджээ. Судрын чуулган нь перс хэл дээр, Ил хаант улсын хүн амд зориулагдсан бүтээл болно.

Энэ бүхнээс дүгнэхэд Рашидын өгүүлсэн Алтан дэвтэр ном нь Мин төрийн ханзаар буулгасан, Юань төрийн ордноос хураагдсан номын эх болох нь батлагдаж байна.

Алтан дэвтэр номонд хожим өгсөн нэрс уг номны агуулга, утгатай таарахгүй болох тухай өгүүлье.

1. “Юань төрийн нууц түүх” (朝秘史) энэ нэр Ордны номонд таарахгүй болохыг баталъя.

Юань-ши (元史)-Юань төрийн түүхийг судлаач болгон мэднэ. Юань төр нь 1271–1368 хооронд оршжээ. Юань төрийн түүхэнд Юань төрийн анхны хаанаас эхлээд сүүлийн хааны түүх цөм орсноос гадна Хубилай хааны дээдсийг өгүүлжээ. Юань ши буюу Юань төрийн түүх нь Юань төрийг барьж байсан хаадын түүх.

Дунд орныхны “Юань төрийн нууц түүх” (元朝秘史) гэж хожим нэрийдсэн номд Юань гэх үг эс оржээ. Уг Ордны ном бичигдэн дуусах үед Гүег нь хаан болох эсэх, Мөнх нь хаан болох эсэх, мөн Юань гэх гүрний сураг үгүй үе байжээ. Тийм учир Юань төр (元朝) гэх нэр тодотгол нь БНМАУ гэх нэр тодотголтой ижил уг номд таарахгүй.

Гурав дах ханз нь “нууц” 秘 гэх үг оржээ. Нууц гэх үг нь ийм зүй тогтолтой: нуу нь үйл үг, үндэс, “аливаа юм, үйлийн оршиж буй эсэх нь далд, оршиж буй бол байршлын далд байлгах гэх утга агуулна;+ц үйл үгнээс нэр үг үүсгэгч. Тэгэхээр Рашидын өгүүлснээр “Алтан дэвтэр”-ийг хааны хөмрөгт хадгалж байгааг хүн болгон мэдэн байжээ. “Алтан дэвтэр”-ийг зохих хүрээний хүмүүс үздэг байжээ. Ийм учир нууц гэх тодотгол уг номонд огт таарахгүй. Ийм нэршлийг XIII зуунд хэн ч сонсож байсангүй.

2. “Сокровенное сказание монголов” - “Монголчуудын нууц өгүүлэл” гэж манай умард хуншийхны өгсөн нэрэнд шинжилгээ хийе.

Нууц гэх ухагдахууныг Поппе 秘 энэ ханзнаас механикаар авжээ. Нууц гэх үг уг номын нэрэнд тохирохгүй тухай ман өгүүлсэн. Монголчууд гэх нэр монгол төрийн доор орших бүх овогтонд хамаарна. Овогтон болгон өөрийн дээдэстэй. Тэмүүжин Их улсын хаан болсон болохоос Их улс дотор орших олон овогтны дээдэс болоогүй, ийм боломж хэнд ч байхгүй. Поппе-ийн нэршил утга зүйн хувьд таарахгүй, ийм нэршлийг XIII зуунд хэн ч сонсож байсангүй.

3. “Монголын нууц товчоо” нь Ц.Дамдинсүрэнгийн Ордны номд оноосон нэр.

Ц.Дамдинсүрэнгийн оноосон нэрийг өгүүлэхийн урьд түүний үйлийн тухай эх сурвалж судлаачийн хувьд ман хэдэн үг хэлье.

Нэгт Ц.Дамдинсүрэн ордны номын эх галиг дээр огт ажиллаагүй нэгэн гэдгийг СИЭ ТББ Хүн үндэстэн монголчууд та бүхэндээ далай шиг арвин баримтаар батална. Хоёрт Ц.Дамдинсүрэн С.А.Козины ажлыг өөрийн нэрэн доор хүн хэлнээ хөрвүүлсэн тухай баримт, нотолгоог та бүхэндээ хүргэнэ. “Монголын нууц товчоо” гэх ном нь Ц.Дамдинсүрэнгийн оюуны бүтээл гэвэл үнэнд нийцэхгүй. С.А.Козин өөрийн хүч чадлаар Ордны номыг дэлхий нийтийн хүртээл болгожээ. Ц.Дамдинсүрэн бол орчуулагч.

Монголын гэх үг Монгол төр гэх ухагдахууныг агуулна. Монгол төр нь 1206-1271 оныг хамарна. Ордны ном 1240 онд бичигдэн дуусжээ. Монголын буюу Монгол төрийн гэх утга доор Их монгол улсын төрийг барьж байсан бүх хаад орох ёстой. Ордны номд хожмын нэмэлт засвар орсонгүй бол зөвхөн Чингис хааны тухай ном байх байжээ.

Нууц гэх үгийг тайлбарлав.

Товчоо гэх үгийг тайлбарлая.

Я.Цэвэл Товчоо нь “тов”-ыг шийдвэр; товы нь дуулах; хэзээ морьдохын тов гэх мэтээр уг үгний морфологи талаас биш ахуйн хэрэглээг бичжээ.

Эх сурвалж судлаачийн хувьд товчоо гэх үгэнд морфологийн задаргаа хийе.

Товчоо нь нэр үг, амаар хэлэгдсэн зүйлс; то нь үйл үг, ярих, хэлэх гэсэн утга, үзийн дуудлага нь тэ, тө; +в холбох хуучин цаг (өнгөрсөн цаг), хүн хэлэнд хуучин цагт орших үйл үгнээс үйл тодотгол үүснэ, өнөө тов гэдэг нь яригдав, хэлэцэв гэх эх утга тээнэ; +ч нэр үг үүсгэгч. Тэгэхээр товчоо гэдэг нь хэлэлцээ, ярилцаа гэх утга тээх нэр үг болно. Товлоё гэдэг нь ярилцъя, хэлэлцье гэх утга болно.

Ингээд Я.Цэвэлийн толиор товчоо гэх үгийг шалгая. Товчоо ямар нэгэн зүйлийг эрхлэх албан газар; тоо бүртгэлийн товчоо; 2 зарим байгууллагын удирдах хэсэг; намын үүрийн товчоо, улс төрийн товчоо гэж байна.

Я.Цэвэл нь тухайн үед уг үгийг юунд, яаж хэрэглэж байсан тухай бичсэн болохоос уг үгний эх утгыг мэдсэнгүй. Өнөө бид мэднэ. Улс төрийн товчоо гэдэг нь улс төрийн ажил хэлэлцэх газар, намын үүрийн товчоо гэдэг нь намын үүрийн ажлыг хэлэлцэх газар гэх эх утга агуулна.

Монголын нууц товчоо гэх уг Ордны номонд таарахгүй. Учир нь бичиж үлдээсэн зүйлийг хэзээ ч товчоо гээн өгүүлэхгүй. Товчоо гэх үгэнд богиносгох, хумих, жижигрүүлэх гэх утга үгүй. Товч шилбийн товч нь дуудлага ойролцоо боловч өөр утга агуулна. Монголын нууц товчоо гэх нэрийг XIII зуунд хэн ч сонсож байсангүй.

Алтан товч

Алтан товчийг ЗХУ-ын судлаачид Ордны номын хажуугын (хань хэлний) орчуулга дээр нь Буддын шашны нэмэлт оруулжээ гээн үздэг юм байна. ЗХУ-ын судлаачдын дүгнэлт нь мануусын хувьд дэд сурвалж болно. Алтан дэвтрээ бүрэн сэрээсний дараа СИЭ ТББ Алтан товчийг Алтан дэвтэртэй харьцуулан судлана. Үүний дараа бид үгээ хэлнээ.

СИЭ ТББ энэ оны 10 сарын нэгний дотор Алтан дэвтэр номыг бүрэн эхээр нь сэрээхээр ажиллаж байна. Алтан дэвтрийг үгүй болсон, өвлөгдөж ирээгүй гээн бодож байсан нь ташаа дүгнэлт байжээ. Бид Алтан дэвтэр номоо танилгүй Монголын нууц товчоо гэсээр өдий хүрэв.

СИЭ ТББ Алтан дэвтэр номоо бүтнээр нь энэ жил хүргэхээр зорьж байна.

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Зочин
2020-06-18 · 202.55.188.85
СЭИ-д Сэргэлэнээс өөр хүн үгүй буюу? Ганцаар бүгдийг судлан чадаад гагцаар нэрийг өөртөө авагч хүмүүн үү?
Гэндэнпил Балжинням
2020-06-18 · 103.26.193.199
Баримт дээр тулгууралсан учир уншихад хүртэл сайхан юмаа.
Судлаач
2020-06-18 · 66.181.181.117
Таамаглах төдий бус, онолын үүднээс буюу Чингис хааны Алтан дээд үнэний аялгууг уншсан бол МНТовчоо бол "Мандуулан бадруулагчийн босоо ой төгөлдөр түүх' юм аа.
Зочин
2020-06-18 · 66.181.160.64
Миний магистрийн ажил...мнт альан товч хоёрыг харьцуулсан судалгаа бсан юм...тиим шүү...яг үнэн...бид Алтан дэвтрээ...Мнт гэх болсон нь тодорхой юм билээ..өшөө бас бус юм их бий бий...
ШЗ
2020-06-18 · 66.181.160.64
Миний магистрийн ажил...мнт альан товч хоёрыг харьцуулсан судалгаа бсан юм...тиим шүү...яг үнэн...бид Алтан дэвтрээ...Мнт гэх болсон нь тодорхой юм билээ..өшөө бас бус юм их бий бий...
Боржигон Болдбаатар
2020-06-18 · 99.203.74.245
Тиймээс “Монголын Нууц Товчоонд” тайлбар хайж “алтан товчоос” ишлэл олох гэвэл лам нар Өгөөдэй хааныг хэрхэн зовоож, биеийг нь муутгаад Тулуйн амиар зольж байгааг ойлгохыг хичээ. Би таныг “Монголын Нууц Товчоонд” тайлбар хийж хэмжээний мэдлэгтэй, Мөнх-Тэнгэрийн өмнө бахархал болж чадах хүн гэж бодохгүй байна.
svld chono
2020-06-18 · 59.153.85.76
Bi bvr gaihah wm chingis haanii bulshan deer baisan bichegen odoo tvvhend baihgvi getel vanz vanziin uls baisan bolgood baihiin altan deyter baisan bololoo getel hvtadiin tvvhend chingis haantai holbotoi tvvh baihgvi gesen orsod bas baihgvi gesen ter nuuts toychoond chingis haanii bulshan deer 3 bichigen baisan teren vaagaad meddegvi wm manai uyug deedest bog bod 2 riin negeniihen elgen arisan deer bichisen mongoliin tvvhen bichig baisan gesen teren bulshan deeren bas bichisen baisan bi oilgohgvi wm hereyee chingis haanii bulash el bolood ongooluul ene tvvh bvged hudalaa bolon tigeedech el bolgohiig hvsehgvi baigaa bi 8 jil tvvhiin hvmvvst handalaa bichigiich aycharch uguluu ugan delhiid baihgvi zviliig bvteej baisan wm bain lai
Боржигон Болдбаатар
2020-06-18 · 99.203.74.245
Монгол гэх нэр Дэлхийд Монголчуудын эзлэн захирч суусан бүх улсад хамаарна. Тэмүүжин бол Гэрэлт Тэнгэрээс заяаасан үрийн удам болж төрөөд Дээд Тэнгэрээс сонгогдсон Хаан тул бүх Дэлхийн хүмүүсийг шашин шүтлэг, үндэстэн, ястантай нь захирах эрхтэй. Тиймээс Чингис Хаан бол олон овогтны Дээдэс мөн. Лу. “Алтан Товч” бол угаасаа үхээр дуудаж биедээ наасан Зомби ламын бичсэн зохиомол бичвэр юм.
svld chono
2020-06-19 · 59.153.85.76
bi bvr oigohgvi wn nuuts toychoo garsan bol odoo altan deyter garalaa hvtadatuul mongoliin tvvhiig bichigiin uuriin bolgoson bol odoo manai hed hvtadaas huulaj uuriin bolgoh gej baigaa wm bna gej bodhoos chingis haanii hiisen gazar hiisen hvmvvsiin alsan gazaran zaman odoo heren orshoshoor bna 2 bichigen uhsan nvhenden baijil baigaa
Оч
2020-06-19 · 202.21.107.110
За ах нар ингэхгүйээ аливааа юм попролт шоудалт хэтэрхээрээ бурууддаг болсон цаг Монголчууд та нарын шоугаар дутхааргүй хошин шогын кино үзэж байна. Агуулга яръя ууланд ан хийж яваад алсан гөрөөсний гуяар гуйлагчин худалдаж аваад тэр нь Боржигон овогын Бодончарын нь аав болоод 21 р зуунд хүн гэрлээс төрдгүйг бүгд мэддэг болсон биз? Ах дүү нартаа хөөгдөж гуйлагчингын хаан болчихоод амь аварч асар тэжээж байсан урианхай айлыг хаяж явсан ах нь ирэнгүүт дээрэмдэе гэж байдаг Монголчууд эртнээсээ ёс жудаг шударга ёс нэхдэг байсанг мэдэж байгаа бүр тэрнээс бол асар олон улс орон сүйтгэх хэмжээнд очсонг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч гэтэл өвөг дээдэс эзэн хааны түүхийг та байсан бол энэ ямарч ач холбогдолгүй үйлдэлийг түүхэнд тэмдэглэн үлдээх байсан уу?
Оч
2020-06-19 · 202.21.107.110
Энэ багахан үйл явдалаас болж урианхай жадран овогтой салшгүй өстөн болж байгаа. Үүнийг хэн хүсэв? Өгөөдэй хаан хэдий архичин байсанч ийм зүйл хүсэхгүй л болов уу? Судрын чуулган дээр шашинтай холбож оруулж ирсэн байдаг гэхдээ түгээмэл биш ийм домог явдаг гэж нууц товчооны хэсгийг оруулж өгсөн байдаг. Ганц асуулт та өвөөгийнхөө түүхийг бичээд үз пээ ийм ПР чинь нөхөр хүний дээд хувьсгалын манлай болгох байлгүй. Одоо өвөө нар та нар энэ тархи угаалт ПР гэдэг зүйлиыг популизмыг хэтрүүлхээ больвол яасан юм бэ дүү нар чинь та нар хэд дахин илүү улс төрчдийг таньдаг болчоод хэрсүүжсэн байхад явкуу санаагаар үлгэр зохиогоод эхлэлээ буруу зөнөлт, цагаан солио хоёрын алин болохыг би таашгүй залуу үедээ үлдэх өвдөө битгий ингэж гай бол хүссэн хүсээгүй нууц товчоо ч дэлхийн сэхээтнүүдийн доог тохуу болж байна. Та өвөөгийнхөө түүхийг бичих байсан бол юу бичих байсан бэ гэж бодож үзээд уншаад нэг үзээрэй ялалт ялагдалыг нь бол нууцан байгаан уг нь маркетинг пр ыг тохируулж сур хэтрээд байна.
Хүрлээ
2020-06-19 · 202.55.188.46
Ажилд нь амжилт хүсэж, ном гарах өдрийг хүлээж байна. Эх хэлээр цэвэр сайхан ярьж бичих хүсэл миний та бүгдтэй ижил учир эвдэгдээд буй эх хэлэнд сэрэх суурь бий болж буйд тун баяртай байна.
svld chono
2020-06-19 · 59.153.85.76
Mongol iin tvvhiin salbar hvtad garaliin hvneer dvvrsen shv de chingis haanii bulshiig ongooloj vzej baij medeh ter olon uls baisnuu gedegiin hvsesen neg vlger sogioj bna shv de nadataa niilej uhaj ongooloh hvmvvs h bna uu
бичээч
2020-06-19 · 202.21.107.95
Сонирхолтой судалгаа. 1. Энд Алтан дэвтэр гэсэн байна. Хэрэв олон ийм Алтан дэвтэр байх боломж байх уу ? 2. Козины галигийг манай эрдэмтэд нарийвчлан судлаж 10 орчим өгүүлбэр, үг үсэг орхигдуулсан тухай тодруулан бичсэн байдаг. Та Дамдинсүрэн Козины бүтээлийг орчуулсан гэж хэлжээ. Үндэслэл юу байхсан бол. Хэрэв, тэр Козины галигласан МНТ орчуулсан бол дээрх 10 орчим өгүүлбэр үсгийг орхисон эсэхийг тулгаж үзсэн үү ? 3. Рашидын бичсэн Судрын чуулганд өөрийн хаадын тухай бичсэн байна. МНТ-д Чингис хааны гарал үүслийг бичсэн. Гэхдээ дээд өвгийн хувьд хувьд энэ хоёр хаадын удам нэг. Тэгэхлээр, энэ хоёр бүтээлийн эхний хэсэг адилхан гэж үзэж болох уу ? 4. Дамдинсүрэн галигийг удлан МНТ хөрвүүлсэн бол энэ мэт ойлгомжгүй асуудал гарахгүй байсан гэж үзэж болох уу ? Их олон эрдэмтэдийн бүтээл бараг адилхан шахуу байгаа нь өмнөх алдааг давтсан болох нь ээ ?
tulgaa
2020-06-19 · 103.242.47.98
"Холыг товчлох" гэдэг утгаар хэрэглэдэг нь яах болж байна. Хумих жижгэрүүлэх гэсэн утга бишүү? эсвэл бас Я.Цэвэлээс ч өмнө өмнө манайхан буруу хэрэглэж ирсэн байх гээд байна уу?
Onon
2020-06-19 · 202.9.46.114
Тун сонирхолтой судалгаа байна. Унших явцад миний хувьд бас зарим санаа төрөв: • Хубилай хааны төрийг 元 (yuan) болон түүний өвөг төрийг 元朝 (yuan chao-yuan dinasty) гэж ялгавартай бичсэн нь Юань гүрэн ба Юань гүрний өвөг гэх байдлаар шууд ойлгож боломжтой харагдаж байна • Юань гүрний түүхийг 元史 (yuan shi) гэсэн нь хятадын түүхэнд дэс дараалан солигдож ирсэн өмнөх төрийн түүхийг дараа төрийн түүхчид нь сэргээж бичдэг уламжлалтай бөгөөд уг бичвэрээ үргэлж нэгэн ханзаар 史 (shi) гэж тэмдэглэдэг - энэ нь "түүх, хураангүй, товчлол" гэх өргөн утгаар ашиглагддаг хэдий ч яг энэ тохиолдолд "өмнөх төрийн түүхийн тэмдэглэл" гэж ойлгогдоно
Onon
2020-06-19 · 202.9.46.114
• дээрхээс үүдэлтэйгээр гадны олон судлаачид "Товчоо" гэж бидний хэрэглэж хэвшсэн байгаа үгийг "history, chronicles" буюу "түүх, тэмдэглэл, товчлол" гэж ойлгох ба хамгийн тохирсон үг нь "товчоон" гэж болох юм болов уу • 元朝秘史 гурав дах ханзны хувьд гэвэл энэ нь "secret" буюу "нууц" гэх утгаас гадна "keep" буюу "хадгалах" гэх үйл үгийн утгатай хэрэглэгдэж болно - үүнээс "нууцлагдсан" гэх утгатай бус "хадгалагдсан" гэх утга ашиглах боломжтой юм болов уу Ийнхүү аливаа асуудалд сонирхогч болон идэвхитэн бүр өөр өөрсдийн санаа оноогоо уралдуулан хэлэлцэх юм бол "мэтгэлцээний дундаас үнэн зөвийг олох" боломж бид нарт илүү гарч ирэх учиртай гэж ЭХ ТҮҮХЭЭ ХАМГААЛЖ, ҮНДЭСТНИЙ ДАРХЛААГАА БЭХЖҮҮЛЭХ үйлсэд Монголчууд та бүхнээ уриалан дуудаж байна
Onon
2020-06-19 · 202.9.46.114
Алтан дэвтэрийн тухайд Миний бодлоор Алтан дэвтэр нь зөвхөн Чингис хааны зарлигаар бичигдсэн бус харин эрт дээр үеээс өвлөгдөн ирсэн нэгэн хураангүй бичвэр тэмдэглэлийн үргэлжлэл нь байсан болов уу? Бөртө чоноос эхлэн нэг ч хүний нэр алдахгүй ирсэн нь "харанхуй бүдүүлэг монголчууд ам дамжуулан цээжилдэг байсан" гэж өөрсдийгөө дорд үздэг буруу ойлголтоосоо салах цаг нь ирсэн болой. Хүннү төрийн үед хүртэл хэдийнэ хэвшил болсон бичгийн соёлтой үндэстэн ийм чухал мэдээллийг бичиж үлдээхийн оронд хэн нэгний ой санамжинд даатгаж, амаар нь цээжлүүлэх тийм бүдүүлэг байгаагүй гэдэг нь архелогийн олдворуудаар хангалттай ногтлогдож байна шүү дээ. Монголчууд бид өөрсдийгөө дорд үзэж, голох "зуршил" нь бидний уламжлалт зан чанар биш, харин сүүлийн 300 жилийн туршид гадны нөлөөгөөр доройтуулан мохоох хорт дайсны алсын хараатай бодлогот үйл ажиллагааны үр дүн юм шүү дээ.
Цэнд-Аюуш
2021-01-02 · 202.9.46.58
Ямар мэдлэг, мэргэжилтэй байх нь гол биш, асуудлыг шинээр сэтгэж гаргаж байгаа нь чухал. Шүүмжлэгч том судлаачид, хүнийг нь биш, ажилд нь санаа оноо, шүүмж юугаа баримтаар нотолж оруулах хэрэгтэй. Тийм биш бол зүгээр дугай байцгааж бай. Гадныханд мэдээж энэ бол сайн эхлэл биш. Тэд саад хийхийг оролдож, гар хөлөө ажиллуулж байна.
ashmagnotta
2021-01-27 · 163.114.133.1
great article
Зочин
2021-04-08 · 202.126.88.188
Тиим шүү...алтан ургийнхан эх нутагтаа ирэхдээ авч ирсэн уг түүх нь Алтан товч мөн
lxurnzlqpbix
2022-06-21 · 178.158.22.30
Тор: Любовь и гром http://clck.ru/rbT4C Тор Любовь и гром смотреть, смотреть онлайн
Dribets
2022-08-26 · 46.161.11.4
Amoxicillin Drug Facts <a href=https://iverstromectol.com/>stromectol buy online</a> Trusted Tablets Pharmacy
Bupyigh
2022-12-11 · 37.139.53.20
For tamoxifen and for polychemotherapy the avoidance of recurrence is chiefly during years 0 4 this difference being maintained but not increased afterwards, but the avoidance of mortality is highly significant both during and after years 0 4, so the cumulative differences in survival produced by these relatively brief treatments median 2 years tamoxifen, 1 year polychemotherapy are larger at 10 than at 5 years <a href=https://bestcialis20mg.com/>buy cialis online no prescription</a>
laurarp
2023-07-11 · 37.139.53.17
<a href=https://finasterid.cfd>propecia no script</a> valproic acid decreases levels of acetaminophen by increasing metabolism