Хүн хэл ба Орчин цагын гэх зохиомол хэл
Цуврал 12 - Хүн хэлний түүх цуврал 3
1758 1

Хүн хэлний түүх цуврал 3

Түнгүс хэл биш Кидан хэл нь Улаан хадны соёлыг төлөөлнө.

Хүн хэлний ундраг нь Хань төрийн судар бичигт ханз үсгээр галиглагдсан Хүннү төрийн 200 орчим үгс мөнөөс мөн. Эдгээр 200 үгнээс Хүннү төр ямар аялгатайг бид тогтоож үл чадна. Аялгыг бид зөвхөн бүтэн үгүүлбэрээс тодорхойлно. Аялга нь үг, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг гэх дөрвөн ухагдахуунаас иж бүрдэх тул аялгыг нь заавал бүтэн үгүүлбэр бүхий бичвэрээс судлаж гаргана. Хэл ижилсэх ухагдахуун доор үгс ижилсэх, тийн ялгал ижилсэх, үйлийн явц ижилсэх, үйлийн цаг ижилсэх үйл орно. Ижилссэн хэл гэдэг нь эдгээр дөрвөн ухагдахуун нь 50-80 хувь ижил болохыг хэлнэ. Бэлчээрийн мал аж ахуйтны хэл ижилсэх үйл Буган чулуун хөшөөт хиргисүүрийн соёлтой төр, дөрвөлжин булшны соёлтой төр, галбирт (шоргоолжин) булш буюу Тэвшийн соёлтой төрийн үеэс нийтийн тооллын X зуун хүртэл идэвхтэй болжээ. Нийтийн тооллын X зуунд Тариалан аж ахуйтан төрийн эдийн засаг нь урьд оршоогүй (байгаагүй) хүчтэй болж, зарим нутгын мал аж ахуйтан ард хот суурин газар дахь тариаланч ард түмэнтэй холилдон хоёр хэлтэн болсноор мал аж ахуйтны хэл тариалан аж ахуйны хэлтэй холилдох болжээ. Энэ тухай бид хожим үгүүлнэ.

Хэл ижилсэх явцыг СИЭ археолог, түүхэн баримт дээр батлахаас гадна Түрэг төр, Уйгур төр, Их монгол төр мөн Монгол төрийн хэл сүүлийн 1400 жилийн хугацаанд хэрхэн ижилсэж буйг үгүүлбэр зүйн задаргаа дээр хожим тайлбарлана. Үгүүлбэр зүйн задаргааг цогцоор нь бүтэн билрэхийн тулд манай ухагч нар эхэлж хүн хэлний тодорхой хэдэн ухагдахууныг авах ёстой. Үүний тулд эдгээр цуврал судалгааг та бүхэндээ хүргэж бүй.

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэх ардын зүйр цэцэн үг нь онол нь буруу бол ангилал нь буруу гэх санааг тээнэ. Б.Я.Владимирцовын ганц хэлний таамаг онол нь буруу болохыг бид батлав. Одоо түүний зарим ангилал нь буруу болохыг батална.

Б.Я.Владимирцов “таамаг” (условный) Алтай хэлээс үүссэн нь ерөнхий монгол, ерөнхий түрэг, ерөнхий түнгүс хэл гээн ангилжээ. Түүний ангилсан хэлийг газар усаар нь дорноос өрнөшөө бичвээс ижилссэн Түнгүс хэл нь Улаан хад (ӨМӨЗО), ижилссэн Монгол хэл нь Үтүгэн (Орхон, Туулс, Сэлэнгэ, Хүний, Хануй), ижилссэн Түрэг хэл нь Үсүнь (Казактан, Киргиз) нутгыг төлөөлнө. Дээрх гурван хэлний нэршил гурвуулаа дээрх гурван соёлыг төлөөлөхгүй, ингэж нэрийдэж үл болно гэдгийг СИЭ та бүхэндээ тайлбарлана.

“Тунгузский язык” буюу “Түнгүс хэл”

Б.Я.Владимирцовын хайрласан “Түнгүс” хэл гэх нэршил нийт Улаан хадны соёлыг төлөөлж чадах уу? Түнгүс ард түмэн гэж хэн бэ? Түнгүс хэлний бичгэн баримт хэзээ анх бий болов? Улаан хаданд анх мал аж ахуйтны бичгэн соёл хэзээ бий болов? Улаан хад төвтэй дорнын мал аж ахуйтан ард түмний бүх аялгыг Түнгүс хэл төлөөлж чадах уу? гэх асуултанд СИЭ-ий судлаачид хариулах үүрэгтэй учир бид тайлбараа хийе.

Түнгүс хүн гэж хэн бэ?

Түнгүс ард түмнийг хүн хэлний халх аялгаар хамниган, якутаар эвэнк, оросууд тунгуз гээн нэрлэнэ. Эдгээр ардууд эрт дээр үеэс цаа буга маллаж ажээ. Газар нутгых нь төв нь БНХАУ-ын дорно умар дахь хилийг ОХУ-аас зааглан урсах Хар мөрнөөс өмнөшөө, мөн умаршаа орших ой шугуйд болно. Мөн Монгол улсын цаатан иргэд, ОХУ-ын цаатан эвенки иргэд, БНХАУ-ын цаатан эвенки иргэд түнгүс хүн гэх ухагдахуунд өнөө орно.

Эдгээр цаатан түнгүс хүмүүс өвөг Алтай хэлтэй учир эрт дээр үед тэдний дээдэс Алтайн уулсаар, Б.Я.Владимирцовын таамаг онолоор нутаглах ажээ. Палеолит, Мезолит, Неолитын аль үед тэдний дээдэс Алтайн уулсаас нүүж дээрх газар усанд ирж, цаа буга эрхлэх болсныг Б.Я.Владимирцов хэлээгүй, үүнийг нь батлах судлаач цаашид ч гарахгүй. Хүрэл зэвсгийн үед ийм үйл болсныг гэрчлэх археологын баримт өнөө хүртэл үгүй. Б.Я.Владимирцовын Алтайн хэлний таамаг нь шинжлэх ухаанаас ангид гэдгийг ухагч та билэрсэн болов уу.

Түнгүс хэл

Түнгүс хэлийг Б.Я.Владимирцов өөрөө судлаагүй нэгэн. Монгол улсын цаатан ард, ОХУ-ын эвенк, БНХАУ-ын эвенк ард түмний аялгыг өнөө харьцуулан судалваас ихэнх нь эх хэлээ гээсний улмаас үр бага дүн гарах болов уу. Дээхний судалгаа гэж өнөө үгүй. Тэгэхээр эдгээр цаатан ард түмнийг түнгүс гэх нэрийн доор нэгтгэх нь зөв үү гэх эргэлзээ үүснэ.

Эртний түнгүс үсэг бичиг гэж бий юу? Анхны түнгүс бичиг хэдэн онд хамрагдах вэ? Анхны түнгүс бичиг нь Улаан хадны анхны бичгэн эх сурвалж мөн үү? гэх асуултын хариу нь манай судалгаанд хэрэг болно. Энэ тухай олсон баримтаа та бүхэндээ хүргэе.

Түнгүс ард түмэн эрт үедээ үсэг бичиггүй ажээ. 1705 онд Н.Витсен «Noord en Oost Tartarye» гэх номыг эвенк хэл дээр латын үсгээр анх хэвлүүлжээ. Эвенк хэлний “үсэг цуглуулга”-г (цагаан толгойг) кирил үсгээр 1858 онд Tunguskii_bukvari.pdf хэвлэгджээ. Улаан хадны хэлний соёлыг хамгийн эртний үсэг бичгийн баримт төлөөлөх ёстой.

Улаан хадны соёл

Улаан хад нь Хонгшан соёлыг (Нийтийн тооллоос урьд 4700-2900) үүсгэсэн, 7000 жилийн тэртээд амуй тариалсан, Дунху (“Дорно ху” нийтийн тооллоос түрүү VII зуунаас Нийтийн тооллоос түрүү II зуун) төр, Сяньби төр (НТ I-III зуун), Ухаань (НТ II-IV зуун), Вэй төр (НТ 386–535), Чи төр (НТ 550–577), Кидан улс (577-907) https://sergelen.org/post/555eaf28 , Ляо төр (НТ 907-1125), Алтан төр (НТ 1115–1234), Манж Чинь (НТ 1636-1912) төрийг үүсгэсэн бэлчээрийн мал аж ахуйтан ард түмний өлгий нутаг ажээ. Улаан хадны соёлд хамрах төр бүрийг Нийтийн тооллоос түрүү VII зуунаас өнөөг хүртэл нийт 2700 жилийн турш нэрлэв. “Түнгүс төр” гээн түүхэнд үгүй ажээ. Улаан хадны соёл нь бэлчээрийн мал аж ахуйтны дорно хэсгийг төлөөлнө.

Дээрх төрүүд өөрийн үсэгтэй байв уу?

Умард төрийн түүх Түрэг Тэлэ номоос Чи төр (НТ 550–577) Буддын шашинтай, 573 онд Түрэг Табэн хаан Буддын шашны ном залсан тухай баримт оржээ. Шашны ном нь хүн үсгээр байв уу, Чи төрийн зассан брахми үсгээр байв уу, гэх асуултын хариу нь шашны зан үйл агуулах, брахми үсэгт Түрэг төрийн Хүйс толгой бичээст оршино. Брахми үсэг нь зөвхөн шашны зан үйлийн бичиг ажээ. Улаан хаданд төрийн үйлийг брахми үсгээр явуулсан баримт өнөө үгүй.

Ляо төрийн кидан үсэг бичиг

Ляо төрийг үүсгэгч Абожи (870-926) Ляо төрийн “том (олон) кидан үсэг”-г зохиолгож, 920 онд төрийн үсэг болгожээ.

924—925 хооронд Ляо төр “бага (цөөн) үсэг”-тэй болжээ. Бага бичээс буюу цөөн үсэг нь хялбар бөгөөд хэлнийнхээ зүй тогтлыг мөн зөв тээжээ. Кидан үсэг бичгийн эх сурвалжууд хангалттай олно буй. Кидан төрийн их, бага үсэг нь дүрс ханз үсгийн дуудлагыг нь аван найруулагджээ.

Үсэг бичгээс тухайн орон нутгын аялгыг гаргаж болно.

Өвөр монголын өөртөө засах орны Кидан бага үсгийн эрдэмтэн Цэнгэлдэй, Бээжин Их сургуулийн Кидан хэлний эрдэмтэн Лиу Фэнгжу нарын найруулсан “Кидан бага үсгийн судлал”, Дунд орны Кидан хэлний эрдэмтэн Сун Бойун, Ние Хонгуин нарын найруулсан “Китан хэлний судлал” номоос зургаан үгийг та бүхэндээ хүргэе.

  1. Китан хэл: абан; Монгол: Их амбан
  2. Кидан хэл: анда; Монгол: анд
  3. Китан хэл: алин; Монгол: хураан
  4. Китан хэл: ас; Монгол: агуу, уудам
  5. Китан хэл: ашибо; Монгол: ач, тус
  6. Китан хэл: ажу; Монгол: өвөг, эцэг.

Эдгээр зургаан үгийг СИЭ өөрийн судалгаа дээрээ тайлбарлая.

1. “Абан” кидан бичигт гарах үг нь амбан гээн хувирах ёсон үгүй. Энд манж аялгын “амбан” гэх үгийн утга “абан” гэх кидан үгтэй ижил байж болно. Амбан нь манж аялгаас Үтүгэнд ирсэн үг болно. Дунд орны судлаачид судалгааг дутуу хийжээ.

2. “Анда” кидан бичигт гарах үгийн үндэс Диван Лугат толины 68 анд-тангараг, 1288 андик – андгай өгөх. Мөн Алтан дэвтэр –т анда гэж оржээ. “Анда” гэх ухагдахуун нь бие биенийхээ өмнө хүлээх үүргээ андгайлсан хүмүүс болно. Энэ үг казах хэлэнд “анты”, турк хэлэнд “yemin” болно. Анд гэх үг нь Бэлчээрийн мал аж ахуйтны хэлэнд эрт үеэс ижилсжээ. Анд гэх үг X-XI зууны кидан үсэгт бичээсд мөн XI зууны Диван Лугат тольд ижил үед тэмдэглэгджээ.

3. “Алин” кидан бичигт гарах үг нь “хураан” гэх үг болно гээн Дунд орны судлаач нар бичжээ. СИЭ-ий судлагаагаар “ал” үйл үндэстэй үг VIII зууны хүн үсэгт Түрэг төрийн Гол тигэн их бичээст 𐰴‏𐰆‏𐰯‏𐰞‏𐰢‏𐰾‏ – (коп алмс)-(коп алмуй) буюу бүгдийг хураамуй гээн оржээ. Үтүгэн дэх VIII хадан бичээст “алин” үгийн үйл үндэс “ал”, “хураан” үгийн үйл үндэс “хур” хоёул оржээ. Диван Лугат толины 956 ал-авах, булаах гээн оржээ. Булаах, хуураах гэх утга тээх “ал” үйл үндсийг устгах, үгүй хийх утга тээх “ал” үйл үндэстэй хольж үл болно. Аль аялгаас, аль төрийн үед аль “ал” үйл үндэс үүссэнийг тогтооход бэрх. “Алин” гэх үгийн үндэс “ал” X-XI зууны кидан үсэгт бичээсээс анх гараагүй, VIII зууны бичээсд анх бичигджээ.

4. “Ас” кидан үсэгт бичээст гарах үг нь агуу, уудам гэх утга гэж Дунд орны судлаачид бичжээ. Ас нэр үг дээр орон зай заагч +р залгахаар үгийн утга алдагдахгүй, уг ухагдахуун тодорхой орон зайд оршихыг заана. Асар гэх өнөө том гэх утга болно. Энэ үг анх VIII зууны хүн үсэгт Гол тигэн хадан бичээст 𐰽‏𐰺‏𐰀‏⁚‏𐰖‏𐰍‏𐰔‏⁚‏𐰘‏𐰼 – (асар ийгс [сайхан] жир [газар]) –(уудам сайхан газар) гээн оржээ. Асар гэх үгийн “ас” нэр үндэс анх X-XI зууны кидан үсэгт бичвэрт биш VIII зууны хүн үсэгт бичвэрт тэмдэглэгджээ.

5. “Ашибо” кидан үсэгт бичээсээс гарах үг ач, тус гэх утга гээн Дунд орны судлаачид бичжээ. “Ашибо” гэх үгийн “аш” нь нэр үндэс боловоос энэ үг анх VIII зууны хүн үсэгт Гол тигэн хадан бичээст ‏‏‏⁚‏𐰀‏𐰲‏𐰾‏𐰴‏⁚‏𐱃‏𐰆‏𐰽‏𐰴 - (ачсыг, тусыг) гээн оржээ. XI зууны Диван Лугат толины 196 ажиг-эзнээс өгөх бэлэг. Бэлэг нь биет зүйл учир ач нь биет ухагдахууныг төлөөлнө. Диван Лугат толины 5738 тусу-тус, хэрэгтэй гэх утгаар оржээ. Тус нь биет бус ухагдахуун болно. Хадан бичээст “ачсыг” гээн биет зүйлийг олон тоонд заах тийн ялгалд, тусыг гээн биет бус ерөнхий ухагдахууныг ганц (бүтэн) тоонд бичжээ. Ач гэх үг анх кидан үсэгт X-XI зууны эх сурвалжид биш, VIII зууны Түрэг төрийн эх сурвалжид гаржээ.

6. “Ажу” кидан үсэгт бичээст орших уг үгийг Дунд орны судлаачид өвөг, эцэг гээн тодорхойлжээ. Ажу нь анх VIII зууны бичээст 𐰲‏𐰆‏𐰢𐰯‏𐰀‏𐰢‏‏‏ – (ачум апам) –ачум аавм (өвөг аав минь) гээн оржээ. Мөн XIII зууны Алтан дэвтэрт “Бөртэчино ажу” буюу “Бөртэ чино өвөг эцэг” гэх утгаар оржээ.

Кидан үсэг бичиг сэрээгч, Дунд орны Цэнгэлдэй, Лиу Фэнгжу, Сун Бойун, Ние Хонгуин судлаачид дээрх зургаан үгсийг X-XI зууны кидан үсэгтэй бичвэрээс гаргаж, гарал үүсэл нь кидан буюу дорнын бэлчээрийн мал аж ахуйтны үгс гээн тодорхойлжээ. СИЭ-ий судалгаагаар алин, ас, ашибо, ажу гэх дөрвөн үгсийн үндэс нь Кидан үсэг бий болохоос 200 жилийн урьд буюу VIII зууны бичээст оржээ. Анд гэх үг нь Кидан үсэгт бичгэн эх сурвалж, мөн Диван Лугат тольд ойролцоо үед тэмдэглэгджээ. Дээрх зургаан үгсээс “абан” гэх ганц үг анх удаа кидан үсэгт бичээсээс олджээ. Энэхүү үг зүйн шинжилгээ нь Бэлчээрийн мал аж ахуйтны хэл анх төр үүссэх цаг үеэс ижилссээр Кидан төрийн бичээст ийнхүү тэмдэглэгджээ.

Кидан хэлний аялгыг тогтоохын тулд уг хэлний үг зүй, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагыг нь судлан тогтоож түүнийгээ бусад аялгатай харьцуулах ёстой. Энэ удаа харьцуулах үйлийг бид зөвхөн зургаан үг дээр хийв. Кидан үсэгт үгүүлбэрийг үгүүлбэр зүйгээр нь задлан үг зүй, тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагыг тогтооно. СИЭ Кидан их, бага үсэгт бичгийн үгүүлбэр зүй дээр ажиллаагүй тул ийм судалгааг та бүхэндээ хүргэх боломж одоогоор бидэнд үгүй.

X-XI зууны их, бага үсэгт Ляо төрийн кидан бичээс Улаан хадны соёлыг төлөөлнө. 1858 онд анх үсгийн цуглуулга нь (цагаан толгойтой) хэвлэгдсэн Б.Я.Владимирцовын өргөх түнгүс хэл төлөөлөх ёсон үгүй.

Улаан хад буюу дорнын бэлчээрийн ард түмний дунд X-XII зуунд Ляо төрийн хур байсан нюйчжэн гэх ард түмэн бий гээн битигч Е Лүн-ли “Кидан төрийн түүх” номондоо бичжээ. Нюйчжэний удирдагч зүрчид Агуда (1068—1123) нь Алтан төрийг үүсгэжээ. Зүрчид нь манжийн дээд үе ажээ. Алтан улс нь анх кидан бага үсгийг хэрэглэжээ. Бэлчээрийн мал аж ахуйтан ард түмний дорно газар усанд зэрэгцэн амьдрах эдгээр хоёр ард түмний хэл эрт дээр үеэс ижилссэн ч тооны систем өөр ажээ.

  • Кидан тоо: 1.-омс; 2.- жүрэр; 3.– хуурэр; 4.– дүрэг; 5.– тау; 100-jau; 1000 - мянга
  • Манж тоо: 1.– эму; 2. –жуве; 3. – илан; 4. – дуин; 5. – сунжа; 100 – tanggū; 1000 - minggan
  • Түнгүс тоо: 1.– умун; 2. –дюр; 3.– илан; 4.– дыгэнм; 5.– тонган; 100- няма̄ди; 1000– миӈан.

Эдгээр тоо бидэнд юуг үгүүлж буйг тайлбарлая.

Тоо нь математикийн суурь ухагдахуун бөгөөд тоог эрт дээр үеэс хүмүүс аливаа юмыг болон түүний хэсгийг хооронд нь харьцуулах, мөн дугаарлахад хэрэглэнэ. Тоо нь эрт чулуун зэвсгийн үе буюу эрт палеолитын үед (одоогоос 2,5 сая жилийн тэрдээд) үүсжээ. Неолитын үед газар тариалан эрхлэх хамтрал бүр өөрсдийн тоог хэргэлдэг ажээ.

Хэрэв Кидан, Манж хүмүүсийн аялга ганц хэлнээс гаралтай бол тэд дундын ганц тооны системтэй байх ёстой. Тэдний тооны систем нь огт өөр учир тэдний дээд хэл нь неолитын буюу шинэ чулуун зэвсгийн үед өөр ажээ. Б.Я.Владимирцовын “ганц хэлний” таамаг онол ул үндэсгүй болохыг бэлчээрийн мал аж ахуйтны тооны систем дээр СИЭ дахин баталж буй.

Түнгүс, Манж аялганы тооны систем ойролцоо боловч ялгаатай ажээ. Аль төрийн үед, аль ард түмний тооны систем ижилссэнийг өнөө тайлбарлах судлаач үгүй болов уу. Нэг тооны систем нь нэг хэлийг төлөөлөх учиртай. Мөн тооны систем нь төрөө дагана.

Хамгийн сонирхолтой нь зуу, мянга гэх тоо нь кидан, түнгүс, манж аялганд ижил ажээ. Төрийн татвар, цэрэг татлага, цэргийн зохион байгуулалтанд хэрэглэх зуу, мянга тоо нь аль эрт ижилсэж, төрийн тоо болжээ. Тооны тухай сонин баримтыг СИЭ та бүхэндээ хожим хүргэнэ.

Тэмүүжин, Жамуух хоёрын дээдэс Шивэй https://sergelen.org/post/d2db4dbc аймгийн Монгу шивэй овогт харьяалагдана. Хуучин Тан төрийн бичигт “Шивэй хэмээгч Киданы өөр удам ажээ” гээн тэмдэглэгджээ. Шивэй нь Киданы өөр удам гэдэг нь Шивэй, Кидан хоёр https://sergelen.org/post/66f262e0 эрт үедээ дээдэс нэгтэй гэх утга болно. Шивэйчүүд киданаас гарал үүсэлтэй гээн, мөн эсэргээр ухаж үл болно. Тэмүүжин, Жамуух хоёрын ачум (дээд өвөг) Бэлчээрийн мал аж ахуйтан ард түмний дорно нутагт буюу Улаан хадны соёлд орно. Харин Монгол улсын 3,4 сая иргэн Улаан хадны соёлд үл хамрагдана.

XIII зуунд хүн амын үнэмлэхүй дийлэнхи Хэрэйд, Найман, Мэргэд Үтүгэний соёлд орно. Найман мөрөнд орших Ойрд, ойн урянхай, Байгаль нуураар орших барга буриад мөн Улаан хадны соёлд үл хамрагдана. Хаан нь ирж төр барьдаг болохоос хааныхаа гарал үүслээр өөрсдийгөө овоглох ёсон үгүй. Ийм шинжлэх ухаанч бус үйл, ийм төөрөгдөл сүүлийн 30 жилд “газар авах” болов. Хэрэйд, Найманы хойчис өнөөгийн халх түмэн болон бусад овогтон Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голынхоо сав газраас хаашаа ч яваагүй, хаанаас ч ирээгүй болно. Энэ удаагын судалгаа нь хэлний гарал үүслийн тухай тул сэдвээ үргэлжлүүлье.

Алтан дэвтэрт гарах тооны систем, манж, түнгүс, кидан тооны системээс кидан тооны системтэй дөхүү боловч ялгаатай ажээ.

Ижилссэн Кидан аялга нь Улаан хадны үсэг бичгийн соёлыг төлөөлнө.

Хамгийн анхны үсэг бичгийн баримтаар нь тухайн соёлыг төлөөлүүлнэ. Ляо төрийн үед их, бага кидан үсэг зохиогдсон тул Улаан хадны соёлыг кидан хэл төлөөлнө. Хэрэв Дунху төрийн үеийн бичгэн эх сурвалж байсан бол дунху хэл гэх ухагдахуун шинжлэх ухааны эргэлтэн орно. Хэрэв кидан бичгийг Дунху төрийн үед хэргэлдэг ажээ гэх бичгэн сурвалж байваас дунху хэл гээн үгүүлэх ёстой. Ийм баримт үгүй тул, мөн кидан үсгийг зохиосон хүний нэр, намтар нь бий тул дунху хэл гэх ухагдахуун шинжлэх ухааны эргэлтэнд орох ёсон үгүй.

Кидан их, бага үсэгт бичиг Дунд оронд өнөө олон бий. Үүнийг судлах ажлыг зөвхөн монгол судлаачид хийж чадна. Ийм судалгаа хийх ёстой төрийн байгууллага нь 50 орчим ажилтантай ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болно. Харамсалтайн уг хүрээлэнд ганц ч судлаач алга. МУИС, МУБИС-д Орчин цагын гэх зохиомол хэлээр бэлтгэгдсэн нэгэн нь судлаач болж үл чадна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг шиг суурь мэдлэг нь буруу тавигдсан докторууд суурь судалгаа хийж чадахгүй байна. Үүнийг засах ёстой. Анхандаа СИЭ-ий судлаачид Хэл зохиолын хүрээлэнгийн нөхдийг голдог байв. Одоо хамтрах хэрэгтэй. Үндэстний орших, эс оршихтой шууд холбоотой судлах эх сурвалж маш их байна. Хамтрах ёстой. Хамгийн гол нь конспект биш эх сурвалж судалж сурах ёстой.

Дараагын дугаарт “Үтүгэн соёл ба Хүн хэл”

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
Зочин
2021-09-26 · 192.82.70.93
Юун хагас солиотууд энд утгагүй юмс бичээ вэ? Ёстой хэрэг алга.