Хасаг ахан дүүс-өгүүлэл
Монгол улсын иргэдээс арван түм гаруй нь исламын шашинт манай хасаг ахан дүүс болно.
834 0

Монгол улсын хүн амын дийлэнхи нь халх овогтон. Халх хасаг хоёр овогтон нь Монгол төрийн доор оршиж буй ахан дүүс болно. Нэг гэрт аж төрж буй бүл хүмүүс бие биенийхээ гарлыг сайн мэддэг шиг Монгол улсын хүн амыг бүрдүүлж буй халх, хасаг нь бие биенийхээ түүх болон эх хэлнийх нь гарал үүслийг мэдэх үүрэгтэй.

Хасаг ахан дүүс өөрсдийгөө хаанаас гарал үүсэлтэй, өөрсдийнхөө хэлийг ямар хэл гэж боддог, яагаад хасаг хэлэнд хүн үгс нийт тольных нь 60 хувьд байна, яагаад өнөөгийн хасаг хэлээр манай түрэг төрийн хадан бичээсийг сэрээж дийлэхгүй гэдгийг СИЭ тогтоож нотолно. Мөн хасаг ахан дүүс дотор зарим идэвхтэй аккаунт эзэмшигч нарын коммент, нийтлэлд өнөөгийн Монгол улсын хүн амын дийлэнх халхуудын талаар эх сурвалжаар баталгаажсан нотлох баримтаар тайлбар хийна. Энэ нь амаргүй үйл боловч ийм үйлийг эхлүүлэх нь чухал. Бие биенийгээ сайн мэдэх үүрэгтэй. Өнөөдөр халх, хасаг хоёрт нэг ижил зүйл байгаа нь аль аль нь өөрийн түүхээ харийхнаар бичүүлсэнд оршино. Урьд ийм ажлыг Монгол судлаачид хийж байсангүй юм байна. Хожим Баян-Өлгийн аймгийн судлаачдаас ийм судалгаа хийх болов уу.

Ингээд Казахстанаас Bill Mark аккаунт эзэмшигч ингэж коммент бичжээ: “Er ni Mongol Kazakuud Garal usel neg heltei yum baigaan Tsag hugtsanii aysaar baga bagaar duudlaga ni uurchligseer bgaad UUR bolj de . Gehdee odoo ch gesen Kazakuud Huuchin Tureg helee hadgalsaar bgaa”.

Үүнийг кирил үсгээр “Ер нь Монгол Хасаг гарал үүсэл, нэг хэлтэй юм байгаан. Цаг хугацааны аясаар баг багаар дуудлага нь өөрчлөгдсөөр байгаад өөр болжээ. Гэхдээ одоо ч гэсэн Хасагууд хуучин түрэг хэлээ хадгалсаар байгаа” гэж болно.

Bill Mark Монгол Хасаг гарал үүсэл болон эх хэл нь нэг юм гэж өгүүлж байгаа болов уу. Bill Mark аккаунт эзэмшигч Та энгийн хэллэгээр зөв өгүүлжээ. Судалгаагаар гарал үүсэл нэг гэхээс халхуудын дээдсээс XIII зуунд хэсэглэсэн нь өнөөгийн Үсүнь дэх Хасгууд болон манай Баян-Өлгий аймаг дахь хасаг ахан дүүсийн дээдэс болно. Үүнийг бид цуврал өгүүллээр нотлоно. Манай Түрэг төрийн хадан бичээсэнд өнөөгийн Киргиз VIII зуунд, яг өнөөгийн оршиж буй газар усандаа байна. Бусад бүх овогтны нэрс 1300 жилийин хугацаанд өөрчлөгджээ. Тэгэхээр XIII зуунд Цоч (Зүч) хааныг дагаж Үсүний дорно талд суурьшисан овогтон нь өнөөгийн Хасагийн дээдсийн нэг хэсэг болно. Зарим Хасагууд өөрсдийгөө Цочийн хойчис гэж өгүүлнэ. XIX зуунд Оросын Хаант улс Киргиз-казах гэж Доны казакуудаас ялгах гэж тэмдэглэлдээ бичжээ. Доор 1793 оны газрын зурган дээр “Киргиз Кайзахийн тал нутаг” гэж бичигджээ. Энэ нь хамгийн анх Хасаг гэдэг нэрийг баримтжуулсан эх сурвалж болох болов уу. Хасаг гэдэг нэр XVIII зунаас өмнө байсан тухай дурьдсан эх сурвалж байвал Bill Mark та мануусд хариу барина уу. Өнөөгийн хасагуудтай Монгол улсын хүн амын дийлэнхи халхуудын гарал үүслийг харьцуулъя. Халх нь XVI зуунд Батмөнх хааны дахин хуваарилтаар үүссэн нэр. Хал гэдэг нь хүн хэлээр үлд гэсэн үйл үг. Халимаг гэж үлдсэн үсийг хэлнэ, халимаг гэж харь газар үлдсэн овогтонг хэлнэ, гал голомт буюу хал голомт нь үлдээсэн нутаг ус болно. Энэ үгийг харь газар цэрэг дайнд явж буй хүмүүс өгүүлнэ.

Bill Mark аккаунт эзэмшигч танд хэлэхэд Халхын дээдэс Хэрэйд Найманы хойчис болно. Хэрэйд, Найман нь уйгур үсэг бичигтэй, христ шашинтай Уйгурын хойчис. Уйгур нь Вей улсын үед Тэлэ нэртэй байжээ. Уйгурын дээдэс Хүннүгийн хойчис болно гэж Хуучин Тан төрийн бичигт бичжээ. Ингээд халхууд нь манай баримтад 2300 жилийн түүхэнд Өтүгэнээс хаашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй хүмүүс болно.

Bill Mark аккаунт эзэмшигч танд хэлэхэд ЗХУ БНМАУ-ын түүхийг Хамаг Монголоос гаралтай гэж бидэнд 1960 оноос манай түүхийг засажу бидэнд өөрийн зохиосон түүхээ барьжээ. ЗХУ-ын нөлөөнд автаагүй, автаж амжаагүй манай 1930 оны сэхээтнүүд, үүний дотор их зохиолч Д.Нацагдорж, ерөнхий сайд А.Ананд, Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэгч Ц.Баточир нар манай түүхийг Хамаг Монголоос биш Хүн гүрнээс үүдэлтэй гэж өгүүлж байжээ.

Bill Mark аккаунт эзэмшигч танд хэлэхэд өнөөдөр Казахстан улсын хэвлэл мэдээллээр халхуудыг Дунд орноос XVI зуунд ирсэн гэж бичдэг. Энэ тухай ямар ч эх сурвалж байхгүй, байх ёсгүй гэдгийг хэлье. Хэрэв Bill Mark аккаунт эзэмшигч танд ийм эх сурвалж байвал эх сурвалжийнхаа нэрийг дурьдана уу.

Үсүнь дэх олон овогтноос Киргиз нь X зуунд Перс, Араб орж тэдэнтэй ураглаагүй учир зүс царайгаа Османууд шиг Перс, Араб болгосонгүй. Онож хэлэх юм бол Киркиз Перс рүү явсангүй. Өнөөгийн хасаг тэр үед сураггүй байжээ. Хасаг, Киркыз Перс, Арабуудтай холилдоогүй тул та нарын зарим царай мануустай төстөй. Харин Перс, Арабуудтай холилдсон нь Османуудын хойчис Стамбулын турк, өнөөгийн Азербайджан, Түркмэн, Узбекууд болно. Таджик, Афганууд нь дорно персүүд болно. Тэдний зүс царай хасагуудаас шал өөр байдаг учир нь ийм.

Өнөөгийн Баян-Өлгийн аймаг дахь хасагууд 1943 онд БНМАУ-ын нутаг дэвсгэрийн Баруун хэсэгт орших болжээ. Түүхэндээ хасагууд Хасаг нэрээр Өтүгэнд байсангүй. Халх хасагийн гарвал үүсэл нь ийм болно.


Хасаг ахан дүүс-өгүүлэл 2

Монгол улсын төрийн доор, Монгол улсын газар усанд оршиж буй халх, хасаг овогтон нь нэг гэрт аж төрж буй ам бүлтэй ижил, бие биенийхээ түүхийг сайн мэдэх ёстой. Сайн мэдэж байж ахан дүүс шиг сайн мууг давах үүрэгтэй.

Халхууд өөрсдийгөө ямар гарал үүсэлтэй гэж боддог? Хасагууд өөрсдийгөө ямар гарал үүсэлтэй гэж боддог? Бодлууд нь зөв үү? Түүхэн эх сурвалжаар нотлогдох уу? Хамгийн том аюул энэ хоёр овогтон хоёул эх сурвалж бага судалсны балгаар хоёулаа албан түүхээ харийн гүрнээр бичүүлсэнд оршино.

Ержанат Адасханұлы Далайхан аккаунт эзэмшигч ийм коммент бичжээ: Тəңірі күш бердук үшін Ағаным қаған Сұсты бөрі тегі ермес Иақшы қон тегі ермес

Энэ удаа СИЭ гол зорилго Гол тигэний бичээс дэх хэсгээс Ержанат Адасханұлы Далайхан аккаунт эзэмшигчийн бичсэнгийг та бүхэндээ тайлбарлах биш төр улс байгуулж байгаагүй өнөөгийн Казахстан улс өөрийн түүхийг 552 оноос 742 оны хооронд завсартай төр барьж байсан манай Түрэг төртэй холбож байгаа нь түүхэн эх сурвалжаар нотлогдож байна уу гэдгийг өгүүлнэ. Мэдээж дээрх өгүүлбэрийг бас тайлбарлана.

Ержанат Адасханұлы Далайхан аккаунт эзэмшигч танд хэлэхэд Түрэг төрийн түүхийг он дараалан бичсэн эх сурвалж зөвхөн Дунд оронд байна. Өөр газар байхгүй. Энэ бол факт. Энэ тухай Умард төрийн түүх Түрэг Тэлэ, Хуучин Тан төрийн бичиг, Шинэ Тан төрийн бичигт маш сайн бичжээ. Ман танд Түрэг төрийн үүсгэгч Ашна овгын түүхийг товч өгүүлье: Тэд Хүннүгийн умард орших Абакан голоос үүдэлтэй, Суо улсын төрийг барьж байгаад өмнөшөө Хөх нуур явжээ. Ашна овгын дээдсийн түүх Саяны нуруунаас эхтэй бөгөөд өнөөгийн Тува, Хакас нарын дээдсээс ангилжээ. Энэ нь НТ II зууны сүүл болно.

Дараа нь Алтан ууланд ирж Ро Ранг төрийн хур болжээ. Энэ нь НТ IV зуун орчим болно. НТ 552 онд Ашна овгоор удирдуулсан Түрэг аймаг өөрийн эзэн Ро Ранг төрийг цохиж Түрэг төрийг Өтүгэнд байгуулжээ. Ро Ранг төр, Түрэг төрийн үед хүн амын дийлэнх нь өнөөгийн халхын дээдэс Тэлэ нар байжээ. Түрэг төр хүчирхэгжиж Үсүнь дэх мал аж ахуйтныг хураажээ. Удалгүй Нэгдмэл Түрэг төр хоёр хуваагджээ. VII зууны эхэнд Үсүнь дэхь Баруун Түрэг төр (Баруун Түрэг гэж Хуучин Тан төрийн бичигт оржээ. Тан төрийн нийслэлээс баруунд орших тул) Персийг хэдэн жил хураажээ. Энэ үеэс перс, арабууд бүх мал аж ахуйтныг түрэг гэж нэрлэх болов. Энэ бол факт. Үсүнь дэх мал аж ахуйтан аймгууд Баруун Түргээс туураг ангилснаар (туураг-товрого буюу газар-шороо гэсэн эх утга) Ашна овгыхны хүчин мөхөсджээ. Өтүгэний Аким хаанд цохиулсны дараа тэд үлдсэн цөөн албадаа авч Тан төрийг дагажээ.

Үүнийг Ержанат Адасханұлы Далайхан аккаунт эзэмшигч танд эх сурвалжаас баримт татаж бичих ёстой гэж үзэв: “Чу хунгийн оноос (688 он) хойш, арван овогт аймгийг Мо чо олон удаа халдан түрэмгийлснээр тэд үхэж дуусав. Ху би ло-г дагасан нь зургаа долоон түмэн хүн байлаа. Дотор газар нүүв. Баруун Түрэгийн Ашна овгын уг тасрав”. Хуучин Тан төрийн түүх. Түргийн шастир доод. НТ 701 он гэхэд өнөөгийн Казахстаны нутагт Ашна буюу Түрэг гэдэг нэр үгүй болжээ.

742 он гэхэд 190 жилийн хугацаанд завсартай төр барьж байсан Ашна овгын үлдэгдэл цөөхөн албадаа авч Дотор газар нүүжээ.

Үүнийг Ержанат Адасханұлы Далайхан аккаунт эзэмшигч танд эх сурвалжаас баримт татаж бичих ёстой гэж үзэв: “Улс нь үймэв. Баруун шагийн эхнэр болон Мо чогийн ач Бо дэ зи тэ лэ, Билгэ хааны охин Да ло гүнж, А бо сы Же ли фа нар харьяат аймаг олноо дагуулан хойно хойноосоо ирж дагав. Таян баогийн анхдагч оны (742 он) найман сар. Дагсан Ху нар нийслэл хотод ирэв. Дээдсээс урьдаар Тай сүмд бараалхаж, дараа нь ордог харшид уулзаж, ахиад Хуа э асарт дайлна гэв. Дээдэс шүлэг уянгалаж тэр хэргийг тэмдэглэв”.

Ержанат Адасханұлы Далайхан аккаунт эзэмшигчийн бичсэн тугаарын комментыг тайлбарлая: “Тэнгэр хүч барьдаг учир Акангм хааны цэрэг чоно шиг оршсон (байсан), дайсун хонь шиг оршсон”. Сахилга дэг, зохион байгуулалт сайнтай су буюу цэргийг чоно буюу бүртэй (цөөвөрийн вөр буюу бүр нь чонын нэг төрөл) харьцуулдаг, сахилга дэг үгүйг нь хоньтой харьцуулдаг нь мал аж ахуйтны хэлц. Энэ үг Судрын чуулганд 600 жилийн дараа бичигджээ.

Өтүгэн дэх Түрэг төрийн Тонуйкук, Билгэ хаан, Гол тигэн, Тариат бичээсэнд өнөөгийн Өтүгэнд дэх халхуудын дээдэс Уйгур буюу Есөн овогтоныг хурааж байсан манай Сир Түрэг төрийн үйлийг маш тодорхой өгүүлжээ. Үсүньд Тонуйкук, Билгэ хаан, Гол тигэнтэй холбоотой бичээс оршсонгүй буюу байсангүй, орших буюу байх ёсгүй.

Хэрэв хасагууд Хөх нуураас гарал үүсэлтэй гэвэл, хэрэв Стамбулын туркуудын дээдэс Осман Бага ази буюу Анатолийгоос гаралтай биш Хөх нуураас гаралтай гэвэл үүнийгээ тэд батлах үүрэгтэй . Ингэж эс чадна. Та нар түргийн хойчис болж эс чадна. Танай үндсэн нутаг Үсүнь буюу хуучин Үсүнь төрийн газар ус. Харин манай Билгэ хаан, Тонуйкук, Гол тигэн хадан бичээс манай Өтүгэнд оршиж буй. Танай Үсүньд буюу Дунд Азид эс оршиж буй. Өнөөгийн Казахстан улсад түүх хэрэгтэй. Түүхээ судалж эс чадах учир манай Өтүгэний түүхийг Казахстан улс алж (булааж) байна. Баруун Түрэг Чу ло, Ту у го ба чо хаадаас эхлээд тугаарын Ху би ло-г хүртэл Казахстаны судлаачид судлах хэрэгтэй. Ачим хаан нь, Мочо (ханзаар бичигдсэн нэр нь), Билгэ хааны их авга буюу ах абга нь (акапкан гэж Тонуйкукын бичээс дээр бичжээ) бөгөөд тугаарын Ху би ло-г эвдсэнээр Үсүньд Түрэг төр үгүй болжээ. Өнөөгийн Хасаг болон 1923 онд өөрсдийгөө Турк гэж тунхагласан Османы хойчист Өтүгэнд оршиж байсан гэх түүхэн орон зай, цаг хугацаа байхгүй. Өтүгэн дэх мануусын дээдсийн түүх он жилийн дарааллаар сэрээгтэж буй учир Стамбул дахь өнөөгийн турк, Үсүнь дэх хасагуудад тэдний дээдэс Өтүгэнд оршсон гэх сул түүхэн орон зай үгүй.

Ержанат Адасханұлы Далайхан аккаунт эзэмшигч дараагийн нийтлэлээр хасагуудын гарал үүслийг хамтаар дахин нэг эргэцүүлье.


Халх ба Хасаг

Монгол улсын төрийн доор, Монгол улсын газар усанд оршиж буй халх, хасаг овогтон нь нэг гэрт аж төрж буй ам бүлтэй ижил, бие биенийхээ түүхийг сайн мэдэх ёстой. Сайн мэдэж байж ахан дүүс шиг сайн мууг давах үүрэгтэй.

Өтүгэн дэх халхууд нь баримтат түүхтэй. Дунд орны түүх хэзээ бичигдсэн тэр цагаас манай түүх бичигджээ. Дунд орны үе үеийн Төрийн баримтад түүхэнд Өтүгэн дэх мал аж ахуйтан төрийн түүх давхар бичигддэг уламжилтай. Манай дээдсийн нөлөө Дунд орны түүхэнд их байсан учир тэд манай дээдсийн түүхийг сайн бичихгүй бол тэдний түүх бүтэн болж эс чадна. Үсүнь дэх мал аж ахуйтан төр Дунд орноос хол байдаг тул тэдний түүхийг тэд тэмдгэлж байснаас баримтжуулж байсангүй. Манай баримтат түүх НТӨ III зуунаас НТ IX зууны сүүл хүртэл буюу нийт 1200 жил болно. Баримтат гэдэг нь хэдий үед, хэн гэдэг хаан ямар үйл хийсэн, дараагийн хаан нь хэн байв гэх мэт. IX-XI зуун хүртэл манай түүх баримтжуулагдсангүй, зөвхөн эх сурвалжуудад бүртгэгдсэн мэдээллийн төдий байна. Энэ үеийн эх сурвалжуудыг сайн судлах шаардлага байна. Энэ үед Дорны Кидан хүчирхэг болж, Дунд орны түүхэнд тэд чухал үүрэг гүйцэтгэж эхэлсэн тул тэдний түүхийг баримтжуулжээ. Сүн улсын Е Лүн ли-гийн бичсэн Кидан улсын түүх, Юань гүрний үед бичигдсэн Ляо улсын түүх. Энэ хугацаанд манай тухай мэдээлэл Диван Лугат, Кидан улсын түүх, Ляо улсын түүхэнд мэр сэр бүртгэгджээ. Баримтжуулагдаагүй хоёр зуун жилийн түүхэнд загалмайт шашинт Хэрэйд, Найман нь Уйгур угсаатан гэдгийг хөдлөшгүй, эргэж буцалтгүйгээр бид батлав. XII зууны түүхийг Монголын нууц товчоо, Судрын чуулган, Ертөнцийг эзлэгч, Юань улсын түүх болон бусад холбогдох түүхэн баримтууд байна. Тэгэхээр мануус 2300 жилийн баримтад түүхтэй улс.

Өнөөгийн Үсүньд төрөө үүсгэсэн Казахстаны байдал шал өөр. Тэдэнд XVIII зунаас өмнөх түүх нь баримтжуулагдаагүй. Баримтжуулагдаагүй бол түүхгүй. Үсүньд үеэс үед оршиж байсан овог аймгуудын бүртгэл мэдээ байгаа. Киргыз манай хадан бичээсэнд нэр нь бичигдсэн ч энэ нь мэдээлэл төдий. Бид VII зуунд Киркыз өнөөгийн газар усандаа байжээ гэдэг мэдээлэлтэй. Энэ Documentary буюу баримтжуулсан Киркызийн түүх биш.

Халхууд өөрсдийгөө хэн гэдгийг мэднэ. Манай түүхэн баримтыг Бээжингээс нааш зөөж байхад замд нь шатаасан баримт Мин улсын түүхэнд оржээ. Хархориныг шатаахад мөн олон баримт үгүй болжээ. Манай Түрэг төрийн хадан бичээсэнд, манай Уйгур төрийн хадан бичээсэнд өгүүлж буй үйл Дунд орны эх сурвалжинд өгүүлж бүй үйлтэй таарахад тухайн түүхэн үеийн үйл бүтэн болов.

Үнэндээ бид өөрсдөө түүхээ баримтжуулсан гэж яахан бахархах билээ. Ямар ч байсан Дунд орноор түүхээ баримтжуулсан нь мануус. Өнөөгийн халхууд 2300 жилийн түүхээ баримтжуулжээ. Өнөөгийн хасагууд 230 жилийн түүхээ баримтжуулаагүй. Халх Хасаг хоёрын ялгаа ийм байна. Манай газар усанд арвин оршиж буй Буган хөшөөнүүд нь 4000 жилийн урьд төрт улстай байжээ гэдэг мэдээлэл болохоос манай баримтжуулсан түүх биш. Ямар төр, ямар хаан, нэр ус, үйл үгүй учир баримжуулсан түүх биш. Түүх бичгээр баримжуулагдана.

Хасаг ахан дүүс баримтат түүхгүй учир өөртөө түүх зохиож эхлэв. Тэдэнд өөр сонголт байхгүй. Казахстан улсаас өмнө Үсүньд оршиж байсан аймгуудын мэдээлэл дээр таамаг загвар гаргана. Өөр боломж байхгүй. Ингээд хасаг ахан дүүсийнхээ түүхийг таамаглан загварлая. Баримтат түүхгүй Хасаг овогтны түүхийг загварлахгүйгээр төсөөлж үл болно.

Газар нутгаас эхэлье

Ингээд Казахстан нь 2 724 902 км² газар нутагтай. Монгол улс нь 1.564.116 км² газар нутагтай. Казахстаны нутаг дэвсгэр Монгол улсын нутаг дэвсгэрээс 42 хувиар илүү байна.


Хасаг овогтонд баримтжуулсан түүх үгүй. Тэдний тухай мэдээллийг эх сурвалжуудаас нэг нэгээр нь түүгээд ч цогц болохгүй. Тийм учир тэдний тухай хоорондоо зөрүүтэй таамаглал олон байна. Ихэнх хүмүүс Хасаг овогтонг Кипчак хэлтэй гэдэг нь мөн нэг таамаг. Диван Лугат толинд Кипчакууд Каспийн тэнгэсийн умард хэсэгт оршиж байв. Баримтжуулсан түүхгүй улсын түүхийг зөвхөн эрэгцүүлнэ.


Халх аялга нь хүн хэл, Хасаг хэл нь хүн, араб, перс хэлний хайлш

Ержанат Адасханулын Далайхан аккаунт эзэмшигч:

1. Та нар бол хужаа шүү!!!.

2. Sergelen you are chinese I am Gok Turk !! гэж коммент бичжээ

Казахстаны түүх хэлний доктор, профессорууд дунд халхуудыг Дунд орноос ирсэн гэх үзэл хавтгааржээ.

СИЭ үүнд хариу өгөх цаг болжээ гэж үзэж байна.

Манай Түрэг, Уйгур төрийн хадан бичээсэнд ганц ч араб, перс үг байхгүй. Манай Түрэг төрийн бичээсийг тайлж чадах ганц ч Хасаг хүн байхгүй. Базылхаан асан болон түүний хүү Напил манай хэлийг сайн мэддэг ч гэсэн Өтүгэн дэх халхын хэмжээнд яаж хүрэх билээ. Манай хэлийг мэдэх Харжубай мэтийн хасагууд манай Түрэг төрийн бичээсийг гадарлана. Казахстаны хасагууд Өтүгэн дэх манай Түрэг төрийн бичээсийг ухаж (уншиж) барахгүй. Казахстанаас Г.Айдаров асан “Язык орхонского памятнийка Бильгэ-кагана” ном бичжээ. Билгэ хааны бичээс Гол тигэны бичээсийн дэргэд хялбар.

Ингээд өөрийгөө Хөх Түрэг гэгч Ержанат Адасханулын Далайхан аккаунт эзэмшигч танд Голтигэн хадан бичээс дэх эхний хэдхэн үгсийг халх аялга, хайлш хасаг хэлээр ангилж үзүүлье.

  • Халхаар битиг-бичиг (Гол тигэн) Хасагаар жазбалары
  • Халхаар бичмэй-битигмэ (Гол тигэн) Хасгаар жазу
  • Халхаар хур-гүр. Гүрэх, нийлэх гэсэн утга (Тонуйкук) Хасгаар топтастыру, жинау
  • Халхаар мөхөх (Гол тигэн) Хасгаар ийм үг олсонгүй
  • Халхаар болмц-болмогц Хасгаар болып. Болмогц ийм үйл үг хасагт байхгүй.
  • Халхаар цаг-Хасгаар сағат эх нь перс үг
  • Халхаар өдгөө-одоо Хасгаар уақыт энэ нь араб үг
  • Халхаар ул, ул суурь – адил үндэстэй хасаг үг алга.
  • Халхаар ор-ур, нар ургах, орших. Хасаг хэлэнд ийм үндэс байхгүй.
  • Халхаар тохтоо (цээжил) есте сақтау, үйрену
  • Сэтгэл-түсіну
  • Уяа-біріктіру
  • Инаг буюу янаг пікірлестер
  • Хууль заң
  • Төр әдет-ғұрып
  • Үүсэх құрылсын

Яаж Хасаг хүн манай Түрэг төрийн бичээсийг ухах (унших) вэ? Энэ бүх үгс манай хадан бичээсэнд оршиж байна. Хасагууд манай Түрэг төрийн хадан бичээс дэх үгсийн 35 хувийг билэрэх байх. Халхууд 95 хувь.

Манай Түрэг, Уйгур төрийн хадан бичээс энэ газар усны эзэн хэн бэ гэдгийг гэрчилж буй баримт. Манай Түрэг төрийн хадан бичээс өнөөгийн Монгол улсын хүн амын дийлэнх халх аялгаар бичигджээ. Хэлээ мэдэхгүй Хасагууд яаж Хөх Түрэг байх вэ? Хөх гэдэг үг манай бичээсэнд байхгүй. Хүг буюу Эк уг гэсэн үг байна. Өөрийн нутаг усанд буй өвөг дээдсийнхээ бичээсийг харийн багш нараар судлуулсны гор нь бид хүний газар усанд оршигчид болж байна. Өөрийн нутаг усан дахь өвөг дээдсийнхээ бичээсийг “Туркийн Монгол” академч Л.Болд Турк төрд танайх гээн өргөн барьсан тул Ержанат Адасханулын Далайхан аккаунт эзэмшигч Та нар бол хужаа шүү!!! гэж бичиж байна. “Туркийн монгол хооронд дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойд зориулсан Өнгөрснөөс эдүүгээг хүртэлх Монгол-Туркийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хуралд ороцсон монголын төлөөлөгчид манай Түрэг төрийн бичээсийг Турк төр манайх гэж тунхаглахад нь арын фонд нь зогсосны төлөө Ержанат Адасханулын Далайхан аккаунт эзэмшигч Sergelen you are chinese I am Gok Turk !! гэж байна.

Сэтгэгдэлээ үлдээнэ үү...