Цагааны Төрбатын тухай
Энд Цагааны Төрбатын тухай гэхээс соёлын ялгааны тухай уншигчдад өгүүлмээр байна.
742 2

Энд Цагааны Төрбатын тухай гэхээс соёлын ялгааны тухай уншигчдад өгүүлмээр байна. Эх сурвалж судлал, харийн дүгнэлт хураагч хоёрын соёлын зөрүүг та бүхэнд тайлбарлая. Хамгийн гол нь Ц.Төрбат шиг эх сурвалж эс судлаач, доктор манай түүхийг яаж харийхны дүгнэлтээр гуйвуулж байгааг уншигч та бүхэнд үзүүлнэ.

БУГАТЫН БИЧЭЭС (Цагааны Төрбат)

“Монгол судлалын сүүлийн хэдэн арван жилийн хамгийн том нээлт хийгдээд байна! Монгол хэлний хамгийн эртний дурсгал нээгдлээ. Ингэснээр монгол хэл Зүүн Азийн (хятадаас бусад)ард түмнүүдийн дотор хамгийн эртний бичгийн хэлтэй ард түмэн болж байна. Хүйс толгойн бичээс мөн адил брахми бичгээр, монгол хэлээр бичигдсэн талаар өмнө нь би мэдээлж байсан. Гэхдээ Хүйс толгойн бичээс арай хожуу үед буюу НТ 600-620-иод оны үед холбогддог”.

Ц.Төрбат аа! Монгол гэдэг үг XII зуунд үүссэн. Энэ тухай Кидан улсын түүх Е Лүн ли, МНТ-ноос харж болно. Мөн 51-54-р нийтлэлүүдээс уншиж болно. Эх сурвалжуудыг энд бичсэн. Яаж XII-р зууны хэл Ру ру-гийн үед байх вэ? Үүнийг монгол хэл гэж хэлэхгүй. Үүнийг хүн хэлний зүүн аялага гэнэ. Ру ру-гийн хаадын нэрсийг хүн хэлээр СИЭ тун удахгүй нийтлэнэ. Ц.Төрбат аа, эх сурвалж эс судлаач, доктор болоод ухаантай болчихгүй шүү!

“Он цагийг нь баримжаалж хэлэхэд одоог хүртэл монгол хэлний хамгийн эртний дурсгал гэж үзсээр ирсэн Чингисийн чулууны бичгээс дарай 500 гаруй жилийн өмнөх дурсгал болох юм. Харин одоогоос 1400 гаруй жилийн өмнө хамаарна”.

“Саяхан хэвлэгдсэн А.Вовины нэгэн судалгаагаар Бугатын хөшөөний брахми бичээс МОНГОЛ хэлээр бичигдсэн болох нь тогтоогдлоо. Энэ хөшөө 584-587 оны хооронд боссон дурсгал болно. Түрэгийн анхдугаар хаант улсын үеийн хамгийн чухал дурсгал гэж үздэг энэ хөшөөний оройд чонын дүрс байдаг билээ”.

Ц.Төрбат аа! Та мэдээлэл дамжуулагч уу? Харийн багшаар өөрийн дээдсийн бичээсийг сэрээнэ гэдэг нь ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн мундаг доктор Ц.Төрбатын хувьд нэр төрийн хэрэг болж байна уу? Ийм боол сэтгэлгээтэй яаж та байж чадаж байна?

“Нэрт эрдэмтэн Л.Гумилев Түрэгийн хаант улсыг үндэслэсэн ашина овгийн нэрийг монгол хэлний "чоно" гэдэг үгтэй холбосон байдаг. Түүгээр зогсохгүй ашина овог бол сяньби гаралтай, монгол хэлтэй байсан бөгөөд 460-аад онд Алтайд нүүж ирснийхээ дараа олон хүнтэй огуз аймгуудын дунд орж, тэднийг ноёлох болсон тул аажимдаа монгол хэлээ гээж одоо нэгэнт "түрэг хэл" гэж нэрлэх болсон тэрхүү огуз нарын хэлэнд ууссан гэж үзэж байсныг энэ дашрамд дурдая”.

Ц.Төрбат аа! Тань шиг ийм боол сэтгэлгээтэй хүн Гумилевыг нэрт эрдэмтэн гэнэ. СИЭ бид Гумилевыг биш эх сурвалжийг судалж мэдлэг болгож байна. Ц.Төрбат аа! Та ингэхэд орос хэлээр хэр сайн уу? Өөрийн өвөг дээдсийн үгийг Гумилев болон Гумилев шиг харийхнаар бид хэзээ ч тайлбарлуулахгүй. Умард төрийн түүх Түрэг Тэлэ-д Ашна овгын түүх маш тодорхой бичигдсэн байгаа. Тэд Абаган голоос нүүсэн гэх мэт. Энэ тухай 29-30-р нийтлэлд тодорхой бичсэн. Ашна Саяны нуруунаас нүүж Хөх нуурт очсон хүмүүс. Юу нь Сяньби вэ? Ц.Төрбат та эх сурвалжаа хуваалцана уу?

Ц.Төрбат аа! Угс овогтны тухай Есөн угс хүннүгийн хойчис нэртэй 45-р нийтлэлд Хуучин Тан төрийн бичигээс эх сурвалжийг, Гол тигэний бичээсээс эх сурвалжийг тодорхой бичсэн. Ингэж монголчуудыг басамжилж доктор цолоороо өгүүлж болох уу. Уг эх сурвалжуудыг харийх нь мэдэж байгаа. Монголын докторын амнаас ийм тэнэг зүйл гарахыг уншаад тэд яаж байгаа бол?

“Хүйс толгой ба Бугатын бичээсийг тайлсантай холбогдон Жужаны хэл нь монгол байсан болохыг тогтоосон гэж үзэж болно. Тэгвэл Жужаны өвөг болох Хүннү нарын хэл мөн адил монгол байжээ гэсэн логик гаргалгаа бас байна. Төв Азийн эртний нүүдэлчдийн угсаатны түүхийг цоо шинээр бичих цаг үеийн босгон дээр бид иржээ гэдэг нь илэрхий боллоо.

Харин бидний хувьд Бугатын хөшөө ба Хүйс толгойн хөшөөг "Монгол үндэстний тэргүүн зэргийн эрдэнэс" гэж зарлаж төрийн онцгой хамгаалалтад авах хэрэгтэй болсон байна. Соёлын ба түүхэн үнэ цэнэ нь адил хэмжээтэй алтнаас хавьгүй илүү эрдэнэс болохтой маргах хүн гарахгүй биз ээ. Мөн энэ 2 хөшөөг тойруулж тусгай музей байгуулах хэрэгтэй. Нийт монгол үндэстний ариун шүтээн, эргэл мөргөлийн газар болгох бүрэн боломж байна”.

Ц.Төрбат аа! Та Александар Вовин сайн таних нэгэн байх. Вовины чемоданыг зөөнө гэдэг нь А.Вовины судалсан зүйлийг Вовины өмнөөс тайлбарлах эрх олдоно гэсэн үг огт биш. Хөндлөнгийн маний нүдээр харахад та нар, академийнхан өөрсдийгөө огт хүндлэхгүй байна. Харийн хүнээр дээдсийнхээ бичээсийг судлуулчаад хамгийн түрүүнд монголчуудад түгээж буй Ц.Төрбатыг мэдлэгтэй хүн гэж монголын сэхээтнүүд хэлэх үү? Нохойтой дөрвөн танкчин гэж дээр үед Польш кино гардаг байв. Мэдээ хүргэгч шарик гэж мануус дуулдаг байв. Монгол улсын доктор мэдээ хүргэгч шарикын хэмжээнд байна гэдэг нь гутамшиг.

Монголчууд аа! өөрсдийгөө хүндэлцгээе!

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Ардын багш Сэндэнжавын Дулам: Энэ бол монгол хэл, соёлын няцааж болшгүй баримт билээ. Би тэр Вовины өгүүллийг уншсаан. Жужан монгол хэлний энэ баримт бол эртний түрэг хэл биш гэдэг нь тодорхой бөгөөд 594-596 оны хооронд хамаарах учраас МЭ VI сүүл үед гэдгээрээ хамгийн эртний солонгос бичгээс 10 жилээр урагшлах бөгөөд хамгийн эртний япон бичиг 697 онд хамаарах бол түүнээс 100 гаруй жилийн өмнөх ба хамгийн эртний түрэг бичээс 713 онд хамаарах бол түүнээс 117 жилийн өмнөх үед бичигдсэн гэсэн үг. Ингээд алтай хэлнүүд дотроо монгол хэл хамгийн эртний бичгийн хэл болоод байна.

Ардын багш аа! Бид хэзээ ийм боол сэтгэлгээнээсээ салах вэ?

Асуугч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...
soosody
2022-06-21 · 46.161.11.4
Buy Generic Doxycycline No Prescription https://newfasttadalafil.com/ - cialis long term use of cialis Ofjcva <a href=https://newfasttadalafil.com/>Cialis</a> Vente Kamagra 150 Mg Buy Cheap Tamoxifen Citrate https://newfasttadalafil.com/ - cheapest cialis generic online
Ingeffron
2023-07-08 · 37.139.53.17
All 22 nonpharmacologic interventions had direct comparison with usual care, and 14 interventions compared directly with at least one other intervention Figure 2A <a href=http://levitr.autos>vardenafil canadian pharmacy</a> Study discontinuations in the megestrol acetate comparison study AR BC2 for adverse reactions other than progression of tumor were 5 188 2