Монгол хамгаалалт
Турк гамбитын эсрэг Монгол хамгаалалт.
1190 0

Хүн үндэстэн монголчуудаас түүх соёлыг нь салган авч өөрийн болгох, сайтар боловсруулагагатай төлөвлөгөөнийхөө дагуу БНТУ-аас урт хугацааны шат дараалалтай, цогц ажлыг монголчуудын дунд шамдан гүйцэтгэж байна. Энэ бүхний тухай СИЭ ТББ Турк гамбит нэртэй цуврал нийтлэлээр та бүхэндээ хүргэсэн.

Гамбит нь шатрын гараа буюу гарааны давуу байдалд хурдан хүрэхийн тулд хүү буюу хөнгөн бод хаяхыг хэлнэ. Бэрсний гамбит, Швецарь гамбитийг болон Сицил хамгаалалт, Франц хамгаалалтыг шатарчид мэднэ. Гамбит буюу gambetto гэх итали үг нь хөлөөрөө хөлийг нь “дэгээдэж” унагана гэсэн эх утгатай юм байна.

Турк гамбит нь Премьер гамбит, Академик гамбит, Янычар гамбит, Ам үдэх гамбит, Шерпа гамбитаас иж бүрдэж буй тухай мөн нийтлэл хүргэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 7-р зүйлийн 1-р заалтанд “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл,...төрийн хамгаалалтад байна” гэж оржээ.

Тэгэхээр түүх соёлын дурсгалт зүйлийг төр хамгаалах үүрэгтэй юм байна. Гэвч Үндсэн хуулийн 3-р зүйлийн 1-р заалтанд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэж оржээ. Энэхүү хоёр заалтанд “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байгаа тул ард түмэн төрөөрөө түүх соёлынхоо дурсгалт зүйлээ хамгаалуулах үүрэгтэй” гэж заажээ. Ямар төртэй байхаа Монголын ард түмэн Үндсэн хуулиар олгогдох эрхийнхээ дагуу сонгодог юм байна.

Засгийн бүх эрх ард түмний мэдэлд.

“Манай Турк Улсын иргэд эцэг өвгөдийнхөө нутагт чөлөөтэй ирэх боломж нөхцөл бүрдэж байгаа. ...Монгол улсыг сонирхож биш зорьж ирнэ, энэ үүд хаалга улам нээлттэй болж байгаа”
2013 оны 4-р сарын 17-нд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг

хэмээн БНТУ-ын Ерөнхий сайд Эрджэп Тайип Эрдоганы дэргэд олон нийтийн хэрэгслээр албан мэдэгдэл хийжээ.

Турк улсын Ерөнхий сайд Эрдоган Монгол улсын Ерөнхий сайд Алтанхуягын амнаас Турк үндэстнийнхээ эрх ашгийг илэрхийлсэн буюу хүссэн үгээ гаргуулж чаджээ. Эржэп Тайип Эрдоган холын нүүдэлтэй, Турк үндэстнийнхээ эрх ашиг, нөлөөллийн цар хүрээг байнга тэлэгч, төрийн түшээ гэдгээ Турк улсынхаа иргэдийн өмнө харуулж чаджээ. Норовын Алтанхуяг охор хараатай, монголчуудын эрх ашиг, нөлөөллийн цар хүрээнээс өөрийнхөө урсгал олзыг дээдлэгч, хямдхан улс төрч гэдгээ харуулж чаджээ. Ирэх жил нь Эржэп, Тайип Эрдоган Турк улсын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Норовын Алтанхуяг 2016 оны сонгуульд Увс нутагтаа ялагдал хүлээжээ. Эржэп Тайип Эрдоганаас сурах зүйлс их байна. Норовын Алтанхуягаас цээрлэх зүйлс их байна. Засгийн бүх эрх мэдэл тээгч Монгол ард түмэн Норовын Алтанхуягт дүгнэлтээ 2016 онд өгчээ.

СИЭ ТББ-д аливаа улс төрийн хүчинд таалагдах зорилго үгүй, мөн улс төрийн хүчин болох зорилго СИЭ ТББ-д байхгүй. Үндэсний эрх ашиг нь тухайн үндэстний орших, эс орших тухай чухал сэдэв. Үндэсний орших, эс орших асуудлаар мунгинаж буй хэнийг ч СИЭ засгийн бүх эрх мэдэл тээгч Монгол ард түмэндээ тайлбарлан таниулна.

Турк гамбитаас өнөөгийн Хүн үндэстэн монголчууд Үндсэн хуулийнхаа дагуу түүх соёлын дурсгалт зүйлсээ хамгаалах үүрэгтэйгээс гадна мөн уг хуулиндаа төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөнө гэх тунхаглажээ.

Сайтар боловсруулагатай, урт хугацааны шат дараалалтай, цогц Турк гамбитын эсрэг түүнээс илүү боловсруулагатай, урт хугацааны шат дараалалтай Монгол хамгаалалтыг СИЭ ТББ та бүхэндээ хүргэнэ. Монгол хамгаалалтанд Монгол улсын төрийн байгууллагуудын хийх ажлын цар хүрээг мөн тусгана.

Үндсэн хуулийнхаа дагуу Монголын ард түмэн эрхээ эдэлж, үүргээ биелүүлцгээе!

Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Сэтгэгдэлээ үлдээнэ үү...